ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МУГТ Э.Цэндбаатарыг Хангарди одонгоор шагнажээ

O.Admin
2 өдрийн өмнө

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв.

Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр "Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе" хэмээн Нийслэлийн дээд шагнал болох "Хангарди" одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Вальяг "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын нийт хамт олонд талархаж буйгаа илэрхийлье" гэв.