ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Түймэрт орон гэргүй болсон малчдад гэр олгохоор болов

O.Admin
20 цагийн өмнө

Дорнод, Хэнтий аймаг буюу гурван аймаг дамнасан түймрийн улмаас олон малчин эд хөрөнгөөрөө хохирч, олон тооны мал шатаж үхсэн харамсалтай явдал тохиолдоод байгаа.

Тэгвэл тус бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр өөрийн цахим хуудастаа "Зүүн бүс - Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг дамнасан тал хээрийн түймэрт бэлчээр, олон айлын гэр орон, эрдэнэт мал сүрэг өртсөнд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд харамсаж буйгаа илэрхийлж байна.

Дөнгөж сая Улсын Онцгой Комиссийн дарга, Шадар сайд С.Амарсайхантай утсаар холбогдож хүсэлт гаргаж эхний ээлжинд гэр оронгүй болсон 25 айл өрхөд Монгол гэр олгуулахаар боллоо" хэмээжээ.