Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн. Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм. Тэгвэл өнөөдрөөс Багахангай-Улаанбаатар чиглэлд эхний автобус цагийн хуваарийн үйлчилгээнд явж эхэллээ.
Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд:
“Манай дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээг хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэж байсан. Эрэлт их, хүртээмж хангалтгүй байгаа талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Иргэдэд ая тухтай , аюулгүй автобусаар үйлчлүүлэх боломж нэмэгдэн, олон улсын стандартыг хангасан автобус үйлчилж эхэлсэнд баяртай байна” гэв.
АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ
ЧИГЛЭЛ: Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол
ЗОГСООЛ:- Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол /
ЦАГИЙН ХУВААРЬ:
Багахангайгаас хөдлөх цаг-09:00, 13:30, 17:30
Улаанбаатарт ирэх цаг-10:30, 15:00, 19:00
Улаанбаатараас хөдлөх цаг-11:00, 15:30, 19:30
Багахангайд ирэх цаг-12:30, 17:00, 21:00
РЕЙСИЙН ТОО: Өдөрт 3
ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ: Том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.