Америкийн Нэгдсэн Улсын "Юнайтэд Эйрлайнс" ХХК 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, Монгол Улсаас Япон Улсаар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу нислэг үйлдэх болсонтой холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд “Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г үзэглэлээ.
Тус гэрээ нь Олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс гадна, Америкийн Нэгдсэн Улсын агаарын тээврийн стандартыг хангахын сацуу нэмэлт үйлчилгээнүүд тусгагдсанаараа онцлогтой юм.