ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Тэмүүжин: Парламентыг мэтгэлцээний талбар болгох хуулийн төслөө өргөн барилаа

O.Admin
1 өдрийн өмнө

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын нэр бүхий гишүүдийн боловсруулсан Ерөнхий сайдын суудал парламентын танхимын дээр байрлаж буйг өөрчлөх хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Эрх мэдэл хуваарилалтын хил заагийг тогтоож, парламентыг мэтгэлцээний талбар болгох хуулийн төслөө УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон УИХ-д бүлэггүй намын гишүүд хамтран өргөн мэдүүллээ.

Хууль санаачлагчид парламентын танхим дахь суудлын байршил нь олонхийн эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг онцолж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд 40 гишүүн гарын үсэг зурж, хамтран өргөн мэдүүлэв" хэмээв.