ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр Засгийн газрын хамтралаас татгалзлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
5 цагийн өмнө

Г.Занданшатарын Засгийн газарт Том төсөл, дэд бүтэц хариуцсан Шадар сайдаар ажиллана хэмээж байсан “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр эцсийн мөч хүртлээ найз Г.Тэмүүлэнгээ засагт оруулах шахаа хийсэн ч бүтэлгүйтсэн учраас эвслээс татгалзаж буйгаа мэдэгджээ.

Ингэснээр Л.Оюун-Эрдэнийг заалнаас дэмжиж үг хэлснийхээ төлөө Шадар сайдын суудлаасаа ховхорч байсан С.Амарсайхан өршөөлд хамрагдаж, Ерөнхийлөгчийн таалалд багтаж үлдэх боломж бүрдсэн байна.

Г.Тэмүүлэнг Ерөнхий сайдад хүртэл зүтгүүлж байсан Н.Номтойбаяр ямар бүтэц зурахыг харж байж, намын хурлаа зарлана хэмээн мэдэгдэж байсан бөгөөд эцсээ хүртэл найзыгаа танхимд багтаах улс төр хийсэн ч тусыг эс олов.