ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Батшугар: Өчигдрөөс банкны хар жагсаалт хүчингүй боллоо

O.Admin
12 цагийн өмнө

“Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдөр УИХ-аар батлуулсан. Улмаар хэрэгжих хугацааг энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэмээн тавьсан байдаг.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч банкны хар жагсаалтыг хүчингүй болгожээ. Уг тушаалын дагуу банкууд болон, банк бус санхүүгийн байгууллагууд системдээ өөрчлөлт оруулж есдүгээр сарын 10-наас албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.

Тэгвэл энэ талаар "Зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа иргэдийг урамшуулдаг, оноо нь нэмэгддэг тогтолцоо бий болох бөгөөд зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн эрх чөлөөг зургаан жилээр боомилдог тогтолцоог өөрчлөх сүүлийн жил гаруйн хугацаанд хийсэн ажил бодит биеллээ олж эхэллээ" хэмээн УИХ-ын гишүүн Э.Батшугар онцлов.

Зээлийн оноо нь зөвхөн Монгол Улсад хэрэгжиж буй тогтолцоо биш санхүүгийн салбар нь хөгжсөн бүх орнуудад үйлчилдэг систем аж.