ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын даргын Казахстан улсад хийх айлчлал эхэллээ

O.Admin
2 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар энэ сарын 04-07-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 22 жилийн дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын зорилго нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршиж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошанов нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22 -ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.