ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа

O.Admin
5 цагийн өмнө

Улаанбаатар хотод шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250 мянган метр.куб ус боловсруулна. Улмаар төв цэвэрлэхээс гарах лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулаад байна.

“Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40 мянган ам.метр талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү төсөл нь жилд 511 мянган тонн лаг болон 18 мянган тонн ахуйн хог хаягдлыг боловсруулж, Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лаг, хог булшлах талбайн ахуйн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх юм.