ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гэр хорооллын оршин суугчдад дулаан алдагдлыг бууруулах “Easy” чип багцыг танилцууллаа

O.Admin
5 цагийн өмнө

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх айл өрхүүдийг дулаалж, газын халаагуур тавих ажлын хүрээнд дүүргийн 11-р хорооны 186 өрхийн амины гэр сууцны дулаан алдагдлыг бууруулах Easy Chip багцыг хорооны оршин суугчдад танилцууллаа.

Тухайлбал, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НҮБ-ын Хүүхдийн сан, “ПИН” ОУТББ төслийн зөвлөх М.Тамир, 11-р хорооны Ажлын алба болон холбогдох албаныхан 11-р хорооны оршин суугчдад хялбаршуулсан хувилбарын “Easy” чип багцын тухай заавар, технологийн горим, ач холбогдол, чип багц авах айл өрхөд тавигдах шаардлагын талаарх сургалтыг зохион байгуулж, гэрээ хийв.

Энэхүү “Easy” чип багц ажил нь Нийслэлийн төсвөөр хэрэгжиж байгаа бөгөөд 2025 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэх юм.