ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Мөнхбаясгалан: Оюутолгойг хоёр удаа Монголын төр дуудаад барсангүй

O.Admin
2 цагийн өмнө

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, "Эзэн нойрноосоо сэрсэн үү. Орцгоо гэсэн үү. Урд шөнө кноп хэд хүрэв. Хэдэн хүнд сайдын суудал амлав. Хэд нь эх орноосоо урвав. Хэд нь найз нөхдөөсөө, намаасаа урвасан вэ. Хулгайтай тэмцэнэ гэнэ ээ. Адилхан хулгайч байж юу яриад байгаа юм. Өнөөдөр хулгайч нарыг бүгдийг нь огцруулна аа.

Засгийн газрыг Д.Амарбаясгалантай нь огцруулна аа. Кайфтай өдөр шүү. Эрдэмтэн судлаач гэж бодож явсан хүмүүс энэ төрөөсөө урвалаа шүү дээ. Парламентад тангараг өргөдөг, ажлаа тайлагнадаг хулгайчуудыг өмөөрч бойкот хийлээ. Би та нарын ах нартай 28 жил үзсэн юм. одоо шинэковуудтай нь үзэх юм байна л даа. Нэг их хэцүү байдаггүй юм.

Дайснууд хүчирхэг мэт боловч дараад авчихаар гөлөгнөөс ч дор байдаг юм. Ухаа худгийн эзэн Роберт Кук Өмнөговь аймгийн Цогтцэцийд ирээд, 07-ны өдөр Баянхонгорын Шинэжинстийн уурхайгаа эргэсэн. Холбогдох хүмүүсийг дуудаж уулзаад, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг монгол үг бий шүү гэж хэлсэн. Тэр өдөр та нар ТББХ-г гацааж, Засгийн газар Их хуралд бойкот хийж, Ухаа худгийг шалгах Эдийн засгийн байнгын хорооноос буцаасан. Би та нараас асуулт асуухгүй.

Тэртэй тэргүй та нарыг зайлуулах учраас. Оюутолгойн аудитыг нууцад авах ямар ч үндэслэлгүй гэж тагнуул мэдэгдсэн. Энийгээ гаргачих л даа. О.Батнайрамдал гишүүний ахалж буй Хянан шалгах түр хороо Оюутолгойг хоёр удаа Их хуралд дуудаад барсангүй. Та нар ёстой том байна аа. Цээж нь түрчихсэн, кармаандаа гараа шаачихсан. Харц нь дээгүүр, инээд алдчихсан. Урд шөнө парламентаа сахиж суухад “Өлсөөд байна уу, хоол явуулах уу гэж даапаалж байна. Монголын төр хулгайч нарыгаа их олон унагасан даа. Засгийн газраа ч олон удаа огцруулсан. Их хурлын даргаа ч гурван удаа огцруулсан. Гэхдээ та нар шиг Их хурлаа бойкот хийж байсан түүх байхгүй шүү" гэлээ.