ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

O.Admin
3 цагийн өмнө

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг тохижуулж, ашиглалтад оруулсан.

Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам, явган хүний зам, гүүрэн гарц, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, амрах болон дасгалын талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтын ажлуудыг хийсэн юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын төлөөлөгч асан М.Тулгатын санаачилгаар нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сансарын туннелт орчмыг тохижуулж, ашиглалтад оруулаад байна.

Цаашид нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг үе шаттай шинэчилж, шинээр байгуулна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор энэ жил 3000 гаруй айлын газрыг чөлөөлсөн бөгөөд ирэх жилүүдэд ч үргэлжилнэ. Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Уг сангийн санхүүжилт ирэх жилээс бэхжээд явна гэдгийг хэлж байв.