ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Илүү төлсөн нь өндөр тэтгэвэр авах эрхзүйн орчин бүрдлээ

O.Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газраас баримталж байгаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн болон Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 8 гишүүн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан 3 хуулийн төслийг нэгтгэж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Х.Булгантуяа ахлан ажиллаж, өнөөдөр ийнхүү нэгтгэсэн хуулийн төслийг баталлаа.

-Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно. 2027.01.01-нээс 435 мянган ахмад настанд олгоно.

-2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно. Нэрийн дансны даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ огцом буурахгүй.

-Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4%-иар нэмэгдүүлнэ. Наснаасаа өмнө гарвал 4% буурна.

-Сайн дураар шимтгэлээ хувийн тэтгэврийн сангуудад төлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэв.

-Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө.

-1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө.

-Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, 1 ажлаасаа НДШ төлнө.

-Албан бус хөдөлмөр эрхлэгч шимтгэл төлж эхэлбэл 50% хөнгөлөлттэй