ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Өвөрхангай аймагт ажиллана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-25

Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт болно.

 

Өвөрхангай аймагт болох уулзалт:

Тавдугаар сарын 26-нд 19:00 цагаас Арвайхээр хотын Хөгжимт драмын театрт

Тавдугаар сарын 27-нд 13:00 цагаас Хархорин хотын Соёлын төвд болох юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдрийн байдлаар 20 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, иргэдийн биечлэн болон бичгээр ирүүлж буй санал, санаачилга, хүсэлт, гомдолтой танилцсан байна.