Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дуудаж, тайлбар мэдүүлэг авсан. Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “Хууль дуудлаа, зангиагаа засаад, гутлаа тослоод гарлаа” гэх утгатай мэдээлэл хийж, АТГ-т очиж тайлбар хийсэн юм.
Түүнийхээ дараа “Хууль дуудвал гутлаа өмсөөд оч”. Би энэ үгийг хуулийн өмнө бүгд ижил үүрэг эрхтэй гэсэн утгаар хэлсэн. Бидний өвөг дээдсийн “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг хэллэг орчин цагт “Хуулийн хүч” болж хувирсан гэж л би ойлгодог” хэмээн жиргэсэн юм.
Харин хариуд нь мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Өдөр болгон дуудна. Та бусад хүмүүсийг яаж залхааж байснаас ч илүү дуудна. Илүү сайн тослоод, илүү саак очоорой, хүний үнэргүй новш минь” хэмээн жиргэжээ.