ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Галхүү, Г.Доржпалам нарыг батламжилжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

Нийслэлийн сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн Бямба гарагт болсон дахин сонгуулийн дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Баянзүрх дүүргийн  сонгуулийн хорооны дарга И.Баттөгс "Энэ сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн  хоёр тойрогт дахин сонгууль амжилттай зохион байгуулагдлаа. Хоёр тойрогт хоёуланд нь сонгуулийн ирц хүрсэн.

 Тойрог тус бүрээр танилцуулбал, 10 дугаар тойргийн сонгогчийн нэрийн жагсаалтад 4657 хүн бүртгэгдсэнээс 2644 хүн саналаа өгсөн. Үүнээс олонх нь буюу 1465 сонгогч МАН-аас нэр дэвшигч Г.Доржпаламд саналаа өгсөн байна. 19 дүгээр тойрогт 7154 сонгогч бүртгэгдсэнээс 3850 хүн сонгуульд оролцож, мөн МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү хамгийн олон буюу 2029 хүний санал авсан байна.

Хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр батламжилж, түр үнэмлэх олгосон. Сонгуулийн үеэр бие даан нэр дэвшигч н.Уламбаяраас мөнгө тараасан гэх гомдол ирснийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байгаа" хэмээлээ.