ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-13

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг хэлэлцээд, дэмжлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн даваа гарагт гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй тус  асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд байр суурь, үг хэлэх хуулийн журамтай  ч үг хэлэх гишүүд байгаагүй учир санал хураалтыг шууд явуулсан ажээ.  Ингээд УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ. Түүнчлэн шаардлагатай бол үдээс хойш УИХ-ын чуулганыг ээлжит бусаар зарлан хуралдуулж магадгүй аж.