ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

42 дугаар тойргийн асуудлаар цэц хуралдана

O.Admin
2019-10-02

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 9-ний өдөр болох юм. Хуралдаанаар, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Улсын Их Хурлаас 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх аж.

Уг маргааныг 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэх байсан боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хойшлуулсан юм.

Д.Оюун-Эрдэнэ