Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхөөр болжээ. Түүний хүсэлтийг Цэцийн гишүүд энэ сарын 22-ны өдөр хуралдаанаараа хэлэлцэхээр болсон байна. Тэрбээр БНСУ-д зорчихдоо ёс зүйгүй үйлдэл гаргасан бөгөөд түүнийг тус улсаас 10 хоног гаргахгүй шалгаж, мөнгөн торгуулсан нь өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл хэмээн олон үзэж байгаа юм. Тиймээс олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан Цэцийн дарга өргөдлөө өгөх шийдвэрээ гаргасан аж.