ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хэлэлцэх хурал хойшиллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-17

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д өчигдөр хүргүүлсэн. Хуулийн дагуу УЕП ийм хүсэлт гаргавал 48 цагийн дотор хэлэлцэх ёстой байдаг.  

Иймээс өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 09:00 цагт хуралдахаар тов гаргасан боловч ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшлов. Тус дэд хороо УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон Ц.Нямдорж Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын гишүүдээс бүрддэг юм.