ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХЗБХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-28

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын хүсэлтийг хаалттай хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын "Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" хэмээн үзжээ. Тодруулбал, Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос 7 гишүүн түүний "Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн кноп дарж, зургаан гишүүн цөөнх болсон байна.