ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн прокуроруудын талаар гомдол гаргалаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-03

“Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндорж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гомдол гаргалаа. Түүнээс есөн жилийн турш 100.000 ам.доллар нэхэж,  таван удаа 409 хоног хорьж, 16 удаа шүүж, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн бүлэг прокурорын талаар олон нийтэд дэлгэлээ. Тухайлбал, БЗД-ийн Ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, УЕП-ын прокурор н.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан н.Халиун нар юм. н.Халиун нь “Надаас 100 мянган ам.доллар нэхэж, шантаалчилсан.  Тухайн үед хэрэг шалгагдаж байсан учраас түүний нэхсэн 100 мянган ам.долларын гэрээг хийсэн. Эхний ээлжинд 10 мянган ам.долларыг өгсөн бөгөөд хэрэг шийдэгдсэний дараа 90 мянган ам.долларыг өгөхөөр гэрээ хийсэн. Гэрээ хийсэн ч энэ мөнгийг шууд өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Ингэж хэлсний төлөө намайг эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүү үүсгэж шалгасан” гэлээ.

Тус мэдээлэл хийсэн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү