ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Энэ сарын 30-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-25

Аравдугаар сарын 15-ны Пүрэв гарагт товлогдсон Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээлэл өглөө. Сонгуулийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлсэн бөгөөд аймаг нийслэлийн 22 сонгуулийн хороо, сумын 330, дүүргийн ес, хэсгийн 2141 хэсгийн хороо байна. ажиллаж байна.  Эдгээр хороодод нийт 18,534 хүн ажиллаж байна. Үүн дээр мэдээлэл технологийн баг нэмэгдээд нийт 21234 хүн сонгууль зохион байгуулахад ажиллахаар болжээ. Мөн үүнд УБЕГ-ын итгэмжлэгдсэн ажилтан болон цагдаагийн ажилтнууд нэмэгдэх юм.  

Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7353 буюу нийт улсын хэмжээнд 8169 суудлын 17161 хүн өрсөлдөх аж.Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1,901,  сумын ИТХ-ын 7,062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөх тоо гарчээ.