Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 цагийн байдлаарх санал хураалтын ирцийн талаар мэдээлэл өглөө. СЕХ-оос мэдээлж буйгаар улсын хэмжээнд 15,2 хувийн ирцтэй байгаа аж. Харин Завхан аймагт зам цастай цаг агаарын байдлаас шалтгаалан ирцийн мэдээлэл бүрэн ирээгүй байгаа гэлээ.
12:00 цагийн байдлаар:
- Архангай 16,5
- Баян-Өлгий 13,1
- Баянхонгор 15,3
- Булган 17,7
- Говь-Алтай 21,9
- Говьсүмбэр 15,6
- Дорнод 18,6
- Дорноговь 18,1
- Дундговь 18,1
- Завхан 3,3
- Өвөрхангай 19,1
- Өмнөговь 20,9
- Сүхбаатар 25
- Сэлэнгэ 12,7
- Төв 17,8
- Увс 22,7
- Ховд 18,9
- Хөвсгөл 18,5
- Хэнтий 20,3
- Дархан-Уул 10,7
- Орхон 16
- Багахангай 24,5
- Багануур 16,9
- Баянгол 14,8
- Баянзүрх 13,2
- Налайх 16,4
- Сонгинохайрхан 14
- Сүхбаатар 14,9
- Хан-Уул 13
- Чингэлтэй 10,3
Сонгуулийн санал хураалт 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.