ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дорнод аймгийн Засаг даргыг томиллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-13

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас аймгийн Засаг даргад Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг томилуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад санал болгож уламжилсан билээ.  Тэгвэл  Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 96 дугаар Захирамжаараа Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргаар томилжээ. М.Бадамсүрэнгийн хувьд өмнөх дөрвөн жилийн хугацаанд тус аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан юм.