ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сард болох билээ. Сонгуультай холбогдуулан улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулж, олон нийтэд зарлах юм. Тэгвэл УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл цахим хуудсаараа дамжуулан “2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Ирэх зургаанд жилд олон асуудлаар гар бие оролцож, хувь нэмрээ оруулах зорилгоор намаасаа нэр дэвшиж, өрсөлдөхөөр шийдлээ” гэсэн юм. Гэхдээ түүнийг нэр дэвшүүлэх эсэхийг АН-ынхан дотооддоо шийдэх билээ.