Судалгааны MMCG байгууллагын сар бүр хийдэг Олон нийтийн санаа бодлын хамгийн сүүлийн судалгааны дүн гарчээ. Тус судалгаанд 970 хүнийг хамруулсан байна.
Улмаар судалгаагаар муу улстөрчдийг С.Баярцогт тэргүүлсэн үзүүлэлт гарсан бол нэг хувийн бага саналаар М.Энхболд удааллаа. Харин гуравдугаарт Хууль зүйн сайд Ц.Нямдорж орсон бол дөрөвдүгээрт одоо цагдан хорих 461-р ангид хоригдож буй С.Баяр, тавдугаарт хүчингийн хэрэгт нэр холбогдон, шалгагдаж буй парламент дах залуу гишүүн Д.Гантулга оржээ. Харин зургадугаарт Ц.Элбэгдорж, долдугаарт Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү орсон байна. Тус жагсаалтад буй ганц эмэгтэй улстөрч нь БОАЖ-ын сайд асан Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байв.
Харин есдүгээрт Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, яллагдагчаар татагдаад буй Д.Мурат, аравдугаарт Ерөнхий сайд асан, одоо цагдан хорих 461-р ангид хоригдож буй Ч.Сайханбилэг нар тус тус оржээ.