УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар дүгнэлтийг сонсов. Мөн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох нь эдийн засгийн ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж. Харин яг одоо УИХ –ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг чуулганаар хаалттай хэлэлцэж байна.