ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Тэмүүлэн: УИХ бол Монгол Улсын дархлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-12-23

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Яг одоо Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж ирж байна. Тэгэхээр гишүүд хуулиа сайн уншиж, хэлэлцэх хэрэгтэй. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад, өөрчлөгдөх ёстой. Гэхдээ манайх парламентын засаглалтай орон. Гэвч парламентаас Засгийн газар руу хэт их эрх өгч байна. Үүнийгээ сайн бодоорой. Засгийн газар сайд нарыг томилох эрхийг авснаараа чанартай томилгоо хийж чадаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Цаашид парламентын засаглалд эрх үлдэж байна уу, Х.Нямбаатар сайд аа. Нийгмийн чиглэлийн хуулиудыг Засгийн газар баталж байгаа нь гайхширал дагуулж байна. Парламентаа улам хүчгүйдүүлж, байна. нийгмийн чиглэлд анхаарсан хуулийн төсөл оруулж, ирэлгүй гурван жил болж байна, Засгийн газар.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Таны хэлсэн үгийг Ерөнхий сайдад уламжилж, хэлнэ. Нийгэм, халамжийн чиглэлийн хуулийг оруулж, ирэхэд та эсэргүүцэж, унагаасан шүү дээ. Нийгмийн даатгалын хуулиудыг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж, явна гэж ярьсан. Та бас хууль, тогтоомж хоёроо хольж, солиод байна. Гэхдээ хууль тогтоомжийн төсөл боловсруулах эрх нь УИХ-д бий. Гол нь хөгжлийн бодлого баримт бичигтэй уялдуулж, явдаг шүү дээ. Нийгэм, эдийн засгийн хямралаас сэргийлж, Засгийн газраас өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Үндсэн хуулийг зөрчсөн хуулийн төсөл байна. УИХ-ын гишүүд сайтар анхаарчээ. УИХ  руу маш их дайрч байна. Энэ хуулийн төслийг хэн санаачилж, оруулж ирсэн юм бэ. Үндсэн хуулийг зөрчиж, УИХ –ын бүрэн эрх рүү орж  байна. Цаашид УИХ улам чадамжгүй болж байна. Энэ байдлаар бол Монгол Улсын Засгийн газар болох гээд байгаа юм уу. Ийм хуулийг дэмжиж болохгүй. УИХ бол Монгол Улсын дархлаа шүү дээ. Парламентын эрх мэдлийг хязгаарлаж болохгүй. Яагаад ч дэмжиж болохгүй. Хууль санаачлагч нарь нь буцааж өг.