ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хамаарал бүхий цэгүүдэд нэгжлэг хийжээ

O.Admin
2023-01-04

Нүүрсний хулгайн асуудалтай холбоотой хэмээн АТГ-аас 17 нэр зарласны нэг нь Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар байсан. Тэрбээр энэ талаар “Намайг нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Бодвол 2016-2020 оны хооронд би Өмнөговь аймгийн Засаг дарга хийж байсантай холбогдуулж байгаа байх. Нэг зүйлийг баттай хэлэхэд хулгайн асуудалд оролцоогүй” гэж байсан юм. Тэгвэл АТГ-аас өчигдөр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэр болон албан оффист нэгжлэг зохион байгуулжээ.