ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарыг “Нүүрсний” гэх хэргийн гэрчээр дуудлаа

O.Admin
2023-11-27

“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр хуралдлаа.

 Хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр яг одоо мэдээлэл хийж байна.

Тэрбээр Нүүрсний гэх хэргийн эхний сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон гэдгийг мэдээлсэн бөгөөд 175  хүнийг гэрчээр дууджээ. Гэрчүүд дунд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав нарын нэр багтсан байна.

Тэднийг тухайн үед эрхэлж байсан ажил мэргэжилтэй нь холбогдуулан зайлшгүй мэдээлэл авах шаардлага үүссэн тул гэрчээр дуудаж байгаа аж. Мөн гэрчээр дуудах нь Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэсэн үг биш гэдгийг тодотгов. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.