Эмийн сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өмнөх өдрийн төлөвлөсөн сэдвүүдээс төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлын асуудлыг хэлэлцэж амжаагүй тул өнөөдөр үргэлжлүүлж байна.
Энэ сэдвийн хүрээнд дуудагдсан гэрч байхгүй бөгөөд Түр хорооны хянан шалгагчийн танилцуулгыг сонсож, гишүүд болон сонсголын бүрэлдэхүүн асуулт асууж, хариулт авна.
Ингээд шинжээчийн танилцуулсан Эм ханган нийлүүлэх компани болон төрийн албан тушаалтнуудын хоорондын хамаарлыг уншигчиддаа танилцуулж байна.