Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тайлант өдөрлөгийг зохион байгуулж, Төр хувийн хэвшлийн 500 гаруй төлөөлөл оролцлоо.
“ Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 91.7 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн тухайгаа ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат танилцуулж, хамтран ажилласан нийт төрийн албан хаагчдад амжилт хүслээ.
Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тайлант өдөрлөгийн үеэр Булган аймаг хөгжлийн бодлогоо аялал жуулчлал, гадаад харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбар төдийгүй бүхий л салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн анхаарч Белорусь, ОХУ-ын Буриад улс, БНСУ зэрэг орнуудад тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд сургаж буй тухай мэдээлэл болон аймаг орон нутгийн эдийн засаг, хөгжлийн индекс, боловсрол, эрүүл мэндийн салбарт гарч буй ахиц дэвшлийн талаар онцлон танилцууллаа.