УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ бага хурлаараа тодруулах юм. Яг одоо намын удирдах зөвлөл хуралдах товтой боловч гишүүдийн ирц хүрээгүй байгаа тул 19:00 цагт эхлүүлэхээр түр хойшлуулаад байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ үеэр ҮАБЗ-ийн дарга асан Ж.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.
-МАН намын дотоод ардчиллаа хангаад сонгогдох боломжийг гишүүддээ нээж, дотоод сонгууль хоёр сарын хугацаанд явагдаж дууслаа. Бүх гишүүдийн дунд рейтинг тогтоох судалгаа хийгдсэн. Мөн улс орны хэмжээний судалгаа хийгдсэн. Үүнийг багцлан намын Удирдах зөвлөл хуралдаж асуудлаа оруулна.
Би Төвийн бүс буюу тавдугаар тойрогт өрсөлдөх хүсэлтээ өгсөн. Хийж ирсэн болон цаашид хэрэгжүүлэх төрийн бодлогын ажлууд бий. Намын мөрийн хөтөлбөрт туссан гол заалтыг хэрэгжүүлэхэд төвийн бүс чухал үүрэг гүйцэтгэнэ. Төвийн бүсийн хөгжлөөс Монгол орны хөгжил шалтгаална. Төвийн бүсэд нэр дэвшихийг намаас санал болгосон. Судалгааны дүн эцэслэн гарсан байх гэж бодож байна. МАН боловсон хүчний нөөц хангалттай. Төрийн албанд бэлтгэгдсэн олон улс бий. Намынхаа дотоод ардчиллыг хангаж нам дотроо том сунгаа явууллаа. Улс орны хэмжээнд судалгаа авчихлаа. Олны итгэлийг дааж чадахуйц нэр дэвшигчийг гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. МАН ардчилсан замаар нэр дэвшигчээ тодруулж байна” гэлээ.