УИХ-ын ээлжит сонгууль үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос 11:40 цагт мэдээлэл хийж, 400 мянган иргэн саналаа өгч, ирц 20 хувьтай үргэлжилж буй талаар мэдээллээ.
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Иргэд харьцангуй идэвхтэй байна. Аймаг, дүүрэг, хэсгийн хороодод дугаарласан байдалтай, очер дараалал ихтэй байна. 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад ирц маш өндөр байна.
Энэ хэвээр байвал ирц хангалттай хүрэх нь ээ. 17.00 цагаас, 21.00 цагаас ирцийн мэдээллүүд өгнө. 22.00 цагаас хэсгийн хороодууд хаагдсаны дараа дүнг мөн шууд мэдээллэж оруулна аа. Цаг агаарын байдал хэвийн, хүнд нөхцөл байдал үүссэн газар байхгүй. Хэнтий аймгийн зарим нэг сумдад гол үерлэсэн байсныг Улсын онцгой комиссоос ажлын хэсэг очиж ажиллаад хэвийн болгосон.
Хөвсгөл аймагт сурталчилгааны зориулалтаар ашиглаж байсан хуудсаа самбарт наасан байсныг нь хуулж авсан. Өрх бүрт бид "сонгогч танаа" гэсэн мэдээллийг өгсөн. Хэсгийн хороон дээрээ ирээд зайнаас мөн аман зааварчилгаа аваад явж байна. Иргэдэд маш сайн санал өгсөн. Улаанбаатар хотод 513 хэсгийн хороо байгаа. 2130 орчим ажилтан иргэдэд мэдээлэл өгч байна. Хэсгийн хороодын тоог энэ жил нэмсэн. Сонгогчид саналаа өгөхдөө хугацаа алдах учраас хэсгийн хорооны тоог нэмсэн байгаа. Нэг сонгогчид 2-3 минут байхаар ачааллыг тооцсон” гэлээ.
Мөн сонгуулийн саналын дүнг автомат системээр дамжуулах ажлууд нэн даруй эхэлж явагдана. Өнөөдөртөө багтаж ерөнхий дүн гарах байх гэж бодож байна. Сонгуулийн явц орон даяар хэвийн үргэлжилж байна. Онц хүндрэл үүссэн газар одоогоор байхгүй байна” гэлээ.
Улаанбаатар хотод 513 хэсгийн хороо ажиллаж буй бөгөөд нэг хороонд ногдох дундаж сонгогчийн тоо 2103 орчим байгаа аж.