ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан эрхээ эдэлж, сонгуульдаа оролцохыг нийслэлчүүдэд уриаллаа

O.Admin
2024-06-28

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Сүхбаатар дүүрэг, Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Нийслэлийн хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 1.081,061 иргэн саналаа өгнө. Нийслэлийн ИТХ-ын дарга энэ үеэр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг нийслэлчүүддээ хандан уриаллаа.

Тэрбээр “Энэ удаагийн сонгууль хүн амын төлөөллийн эрхийг хангаж, сонгогчийн санал гээгдэхгүй байх боломжийг бүрдүүлсэн. Мөн сонгогдсон хүмүүс төлөөллийн үүргээ гүйцэтгэхдээ зөвхөн нэг аймгийг бус бүсчилсэн хөгжлийг харж ажиллахаараа давуу талтай. Ийнхүү жалга довны үзлээс ангид байж, улсын хөгжлийг томоор харж ажиллах шинэ парламентад төлөөллөө илгээх түүхэн эрхээ иргэд сонгогчид маань заавал эдэлж, саналаа өгөөрэй” хэмээв.