УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаад Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Б.Пүрэвдоржийг, харин МАН-аас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг дэвшүүлсэн.
Бүлгээр нэр дэвшүүлсэн гишүүдийг тус албан тушаалд томилох эсэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулснаар гишүүд гар өргөн санал хураалтад оролцов. Улмаар Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нарыг УИХ-ын дэд даргаар сонгохыг чуулганы хуралдаанд оролцсон 110 гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ.