ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Булган аймгийн ИТХ дахь МАН, АН-ын бүлэг хамтран ажиллахаар болж ИТХ-ын даргаар Ж.Ганболд сонгогдлоо

O.Admin
5 цагийн өмнө

Булган аймагт улс төрийн нөхцөл байдал “амаргүй” байлаа. Учир нь 2024 оны орон нутгийн сонгуулиар МАН -15 суудал, АН-14 суудал авсан. Гэвч МАН-ын 1 төлөөлөгч намаасаа гарч бие даагч болоод байв.

Тэгвэл өчигдөр /2025.04.24/ аймгийн ИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаан хуралдаж Булган нутгийнхаа хөгжлийн төлөө Монгол ардын нам, Ардчилсан нам хамтарч ажиллахаар болжээ. Тодруулбал,  өчигдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар хурлын даргыгаа төлөөлөгч нарын эв нэгдлийг хангаж ажиллаагүй, хуралдааны зохион байгуулалт муу, ёс зүйн зөрчил гаргасан зэрэг шалтгаануудаар  хуучин ИТХ-ын дарга асан Ш.Насандуламыг төлөөлөгч нарын 84%-ийн саналаар огцруулж, АН-ын төлөөлөгч Ж.Ганболдыг 100%-ийн саналаар дэмжин аймгийн ИТХ-ын даргаар батламжилжээ.

Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, төрийн тогтвортой байдлын төлөө гаргасан 2 намын хамтрах шийдвэрт иргэд сэтгэл хангалуун байна.