“Алкалли металл Монголиа” ХХК Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт хувийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн 1,3 сая тоннын нөөцтэй Хөх дэлийн Литиумийн ордоо стратегийн ордод оруулах хүсэлтээ албан ёсоор гардуулж өгчээ.
Өнөөгийн байдлаар нэг тонн литиум карбонат 9500 ам.доллар байна. Энэхүү орд ашиглалтад орсноор Баялгийн санд хамгийн багадаа 10 тэрбум ам.доллар орох боломжтой юм. Энэхүү ордыг нээж илрүүлсэн, төрийн бодлогоо дэмжиж буй “Алкалли метал Монголиа” компанийн захирал Л.Дэлгэрдалайдаа талархаж буйгаа илэрхийлье" хэмээн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдэгджээ.