ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар даваа гарагт сүүлийн хуралдаанаа хийх үү

O.Admin
5 цагийн өмнө

МАН-ын Бага хурлын шийдвэрээс шалтгаалан өөрөө албан тушаалаа өгөхөөр болсон гэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрвээ Засгийн газрын тэргүүнээс буух хүсэлтээ УИХ-д танилцуулвал түүний байгуулсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог хуультай.

Тэгвэл өнөөдөр тэрбээр танхимынхаа сүүлчийн хуралдааныг хийж, огцрох хүсэлтээ өгнө хэмээж байсан ч Засгийн газрын хэвлэлийн албанаас “Хуралдаан өнөөдөр болохгүй. Товлогдох өдөр нь мэдэгдэнэ” хэмээлээ.

Энэ амралтын өдрөөр асуудлаа эцэслэн шийдсэний дараа буюу даваа гарагт Засгийн газар хуралдаж, үүний дараа Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ танхимаа тараах хүсэлтээ УИХ-д өгнө гэх мэдээлэл гараад байна. Мөн дараагийн Ерөнхий сайдаар УИХ-ын дарга асан Г.Занданшатар томилогдоно гэсэн яриа ч мөн гараад байгаа юм.