ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Алтангэрэл: Улс төрийн өрнөлийн цаана байгаа хэсэг бүлэг хүмүүсийг ялаа гэж хэлсэн

O.Admin
6 цагийн өмнө

Ерөнхий сайдыг огцруулах эсэх, АН-ынхан Засгийн газраас гарах эсэх асуудлаар Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, "Энэ бол шинэ зүйл биш. Манай нам асуудлаа нээлттэй ил тод ярьдаг. Засгийн газраас гарах ёстой гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж л байдаг. Нам дотроо дүрмийн дагуу асуудлаа шийдээд явна. ҮБХ гэж байна, намын Их хурал ч байгаа. Намын асуудал намдаа. Гэрээ бол ил тод байгаа шүү дээ.

Ерөнхий сайд хууль зөрчсөн бол хариуцлага тооцох бололцоотой шүү дээ. Бүлгийн хурлаар ийм асуудал яриагүй. Хуульзүйн сайд хэрэг шалгадаггүй. Ерөнхий сайд асуудалд саад болж буй хүмүүсийг л ялаа гэж нэрлэсэн байх.

Улс төрийн өрнөлийн үйл явцын цаана байгаа хэсэг бүлэг хүмүүсийг хэлсэн байх. АН-ын ҮБХ, бүлгийн шийдвэр гараад 2024-2028 онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөөд бид Засгийн газарт хамтарсан. О.Алтангэрэл дангаараа шийдвэр гаргаад Засгийн газарт ордоггүй. Хуульзүйн сайдын хувьд арав гаруй хуулийн төсөл оруулж ирснээ батлуулмаар байна. Хуулийн байгууллага өөрсдөө шалгаж нотолсны дараа Ерөнхий сайдын асуудал яригдах байх. Өөрөө бол шалгуулна гэдгээ хэлчихсэн шүү дээ" хэмээв.