Нөхөн сонгуулийн санал хураалтын дүнг аймгийн Сонгуулийн хороо танилцуулжээ. Сүхбаатар аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын хоёрдугаар багийн 1065 иргэн санал өгөхөөс 956 буюу нийт сонгогчдын 89.8 хувь нь санал хураалтад оролцоход, АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь 678 хүний санал авч ялалт байгуулсан байна.
МАН-аас нэр дэвшигч С.Цэрэндондовт 275 хүн санал өгчээ. Мөн Сүхбаатар сумын нэгдүгээр багт ИТХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт зэрэг болсон аж. Тус багийн 511 хүн санал өгөхөөс 334 буюу 65.4 хувь нь саналаа өгчээ.
Сүхбаатар сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн Д.Доржпалам 152 хүний санал, АН-аас нэр дэвшсэн М.Энх-Амар 181 хүний санал авч 54.2 хувиар ялалт байгуулжээ.
Ингэснээр Сүхбаатар аймаг болон Сүхбаатар сумын ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой болсон байна.