Дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэн, мөнгөн медаль хүртсэн тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийг гардуулан өглөө.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ "Монгол Улсын эмэгтэй баг тамирчдын энэхүү амжилт бол монголчуудын эв нэгдлийн үнэ цэнэ төдийгүй ардчиллын хөгжлийн илэрхийлэл юм.
Тамирчдын ухаалаг тоглолт, чөлөөт сэтгэлээ, хүч чадал, эрч хүчээр манай залуус бахархан, омогшлоо. Монгол Улсын Засгийн газрын мега төслүүдийн нэг бол хүний хөгжил юм. Тиймээс монгол хүний хүч чадал, авьяас чадварыг харуулсан тамирчиддаа баярлалаа.
Тамирчин охидууд маань энэхүү түүхэн ялалтаа улам баталгаажуулан ирэх 2028 оны олимпт амжилт гаргахыг хүсье. Медалийн буухиа үл тасрах болтугай" хэмээлээ.