ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг өргөн барив

O.Admin
6 цагийн өмнө

УИХ-ын даргын 2024 оны есдүгээр сарын 05-ны өдрийн 76 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд өнөөдөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих эрхийг хангахад тулгамдсан асуудал болоод байгаа цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, Г.Лувсанжамц, П.Сайнзориг, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нарын хамт УИХ-ын гишүүн П.Батчимэг өчигдөр өргөн барилаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд сүүлийн зургаан сарын хугацаанд хуулийн төсөл боловсруулах чиглэлээр холбогдох судалгааг гүйцэтгүүлэх, гадаад орнуудын сайн туршлагыг судлах, хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын саналыг авах, мэргэжлийн экстертүүд, иргэд, олон нийт, цахилгаан дугуй, скүүтер нийлүүлэгч, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдээр хэлэлцүүлэх зэрэг үе шаттай, цогц ажлуудыг хийж гүйцэтгэжээ.