ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарухито Гандантэгчэнлин хийдэд зочиллоо

O.Admin
9 цагийн өмнө

Японы эзэн хаан Нарухито, албаны бүрэлдэхүүний хамтаар Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр зочиллоо.

Эзэн хааныг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж, дэд хамба, гавж С.Гантөмөр нар болон хийдийн тэргүүлэгч лам хуврагууд хүндэтгэлтэйгээр угтан авсан юм.

Эзэн хаан Нарухито Монгол төр түмний Жанрайсаг шүтээн, Батцагаан цогчэн дуганаар зочилж, тус хийдийн соёлын үнэт өв, утга агуулгатай танилцав.

Монгол, Японы харилцааны түүхэнд тэмдэглэгдэх энэхүү түүхэн айлчлал нь хоёр ард түмний найрамдал, харилцан хүндэтгэлийг илтгэх онцгой жишээ болж байна.