Монголын эдийн засгийн форум өнгөрөгч 8, 9-ний өдөр Төрийн ордонд болсон билээ. Форумын хүрээнд, "Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын хуралдаан-2025” форум өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд эхэллээ.
Тус форумд НИТХ-ын дарга А.Баяр үг хэлж, хоёр асуудлыг онцоллоо. Тэрбээр, “Улаанбаатар хот богино, дунд, урт хугацааны бодлогын баримт бичгээ боловсруулсан. Хөрөнгө оруулагчдыг болон дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих нийслэлийн бодлого тогтвортой байна” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.