ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

O.Admin
10 цагийн өмнө

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны зам. Тус хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа ирэх долоо хоногт эхлүүлэхээр боллоо.

Туулын хурдны зам нь хотын зүүн талд Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ.