ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

O.Admin
1 өдрийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөлсөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 914 хэрэг шалгагдаж байна.

Хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын тус бүр нэг хэрэгт нийт есөн объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.