ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох өргөдлөө өгөв үү

O.Admin
1 цагийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж буй билээ. Хуралдаанаар АН-аас тавиад буй шаардлага буюу намын дарга УИХ-ын дарга бус Ерөнхий сайд байх ёстой гэсэн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Улмаар, УИХ-ын дарга Н.Учрал албан үүргээ хүлээлгэн өгч дараагийн Ерөнхий сайдаар томилогдох улс төрийн шийдвэр гарч, Ерөнхий сайд Г.Занданшатар өргөдлөө намынхаа Удирдах зөвлөлд хүлээлгэж өгсөн гэх мэдээлэл гарлаа.

Түүний өргөдлийг намын Удирдах зөвлөлөөр хэлэлцсэний дараа намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар дэмжих асуудлыг хэлэлцэж, ирэх даваа гарагт УИХ-ын чуулганы хуралдаан руу оруулж ирэхээс гадна дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэдгээ шийдэх бололтой. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр УИХ-ын даргад С.Амарсайхан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэр яригдаж байна.