ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нефтийн асуудалд нөхцөл байдлыг зөв үнэлж, шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй

O.Admin
2 цагийн өмнө

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.04.08/-ийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ.

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үзэл баримтлалын хүрээнд байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Татварын хөнгөлөлттэй холбоотой дагасан хоёр хуулийн төслийг дэмжсэнгүй. Гишүүд УИХ-ын даргын захирамжаар Татварын өөрчлөлтийг боловсронгуй болгох ажлын хэсэг ажиллаж байгаа. Төсвийн орлого буурах үзүүлэлт харагдаж байгаа учраас татварын багц хуулийн өөрчлөлтөд хуулийн төслийг нэгтгээд хэлэлцэх санал хэлэв.

- Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Импортын улс орны хувьд нефтийн асуудалд гадаад дотоодын нөхцөл байдлыг зөв үнэлж, шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн саналыг гишүүд онцоллоо.

- Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өрийн тухай хуульд гадаад зээлийг Монгол Улсад бүртгэлгүй, байнга оршин суугч бус аливаа этгээдээс олгосон өр үүсэх хөрөнгийн эх үүсвэрийг хэлнэ гэсэн учраас “зээл” гэж тусгах санал хэлсэн. Хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

- Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Сангийн яам, Соёл спорт аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг яамдын зохион байгуулалтаас үүдэлтэй 24 заалт хэрэгжээгүй гэсэн тайлан гарсан байна.